Турк оюутнууд АНУ-д буудуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

Туркийн ерөнхийлөгч Рэсип Тайеп Эрагон АНУ-д буудуулж амиа алдсан гурван оюутны ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр энэ хэргийн үнэн мөнийг олохыг Пентагоноос хүсчээ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад хандаж, эдгээр оюутнуудыг хороосон хүмүүсийг заавал олохыг уриалаад, лалын эсрэг үзэл суртлыг Америкт дэлгэрүүлэхгүй байхын төлөө ажиллахыг хүссэн байна.

Хойд Каролинагийн Чапел Хиллд турк оюутнууд үл таних этгээдүүдийн халдлагад өртөж, бүгд амиа алджээ. Цагдаа нар хэрэгтнүүдийг одоо хүртэл хайж буй бөгөөд хэрэгтнүүд лалын эсрэг үзэл баримтлалыг даган мөрдөгчид байх магадлалтай гэнэ. Амиа алдсан Дих Шэдди Баракат түүний эхнэр Ёосир Мохамад, мөн түүний эгч Разан гэх хүмүүс юм байна.

Туркт өдгөө хоёр дахь өдгөө тайван жагсаал өрнөж, амиа алдсан хүмүүсийг эцсийн замд нь үдэх ёслол болж байна.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top