Мьянмарт шашин хоорондын мөргөлдөөнөөс 47 цэрэг үрэгдэв

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

Шашин хоорондын мөргөлдөөн ширүүсээд буй Мьянмарын хойд нутагт Засгийн газрын 47 цэрэг буудуулан амиа алджээ. Мөргөлдөөн болж буй газарт Кокан зэвсэгт босогчид хүчээ авсан бөгөөд шарын шашны төлөө тэмцэгчид юм байна.

Зэвсэгт бүлэглэлийнхэн Лауккай сууринд Засгийн газрын цэргүүд рүү халдаж их хэмжээний хохирол учруулсан тухай Global New Light of Myanmar сонинд бичжээ. Тулааны үеэр амиа алдсан цэргүүдээс гадна 73 цэргийн алба хаагч хүндээр шархтаж, эмнэлэгт хүргэгджээ. Мьянмарын зэвсэгт босогчид Лауккай сууринг эзлэн авах оролдлого хийж буй бөгөөд лалын шашинт иргэдийг хөнөөж байгаа гэнэ.

Т.Бат 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top