Хятадууд Мао Цэдуныг тахин шүтэх үзлээсээ яагаад татгалздаггүй вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 15

 

“Аугаа их удирдагч”-энэ үг эдүгээ цагт жинхэнэ хошин шогийн бренд болчихсон. Гэхдээ энэ үгийн өлгий эх оронд нь бол өөр хэрэг. Өнөөдөр БНХАУ-д Мао даргын дүрс бүхий ил захидал, үзэг, тэмдэг далбаа гэхчлэн бэлэг дурсгалын зүйл, хэдэн арван саяараа борлогдож байна. Зөвхөн Хятадад төдийгүй хилийн чанадад ч мөн тийм хэмжээгээр арилжиж байна. Түүний дүрстэй бэлэг дурсгалын зүйлийг Европ хийгээд Азид хэдэн арван тонноор нь экспортолж байна гээд бод доо. Хятадын хувьд энэ бол ашиг орлоготой экспортын нэг гэсэн үг.

Хэрэв Мао эдүгээ амь сэрүүн байсан бол өнөөгийн Хятадын шинэчлэлийг өчүүхэн ч дэмжихгүй байлаа. Түүний үзэл баримтлал, улс төрийн чиг хараа бол өнөөгийнхөөс дэндүү өөр байсан. Марксизм-Ленинизмаас татгалзсных нь төлөө хойч үеийнхээ залгамжлагчдыг тэрбээр үг дуугүй л буудах байсан биз. Эсвэл залгамжлагчдаа өнөөгийн энэ баян чинээлэг бизнесүүдийн хамтаар хөдөлмөрөөр хүмүүжүүлэх лагерь руу хэдэн саяар нь илгээх байсан байх.  Гэсэн хэдий  ч Мао Цэдун өнөөг хүртэл алдартай хэвээр л байна. Оюутан залуучууд бие биедээ гар утсаар “Их удирдагч”-ийнхаа “Ибу ибу ди дада муди” буюу  “Бид аугаа их зорилгын төлөө хамтдаа алхам алхмаар урагшаа” гэх уриаг дамжуулсаар л.

Мао хувийн өмчийг устгаж, чинээлэг тариачдын газрыг булааж авч байсан нь нэг их эртний явдал бас биш. Зөвхөн энэ шалтгаанаар түүнийг бүрхэгдүүлж болохгүй. Тэр Хятад хэмээх агуу гүрнийг нэгтгэсэн. Хүн амынх нь 93 хувь нь бичиг үсэггүй харанхуй байсан ард түмнээ уншиж сургасан. Фабрик, заводын тоог 10 дахин нэмэгдүүлсэн.

ЗХУ Лениний үзэл санаанаас татгалзсан. Учир нь түүний засаглалын үе дэндүү аймшигтай, цус урсгасан он жилүүд байлаа. Социализмыг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчдийн хооронд эхэлсэн маргаан тэмцэл нь эцсийн эцэст ЗХУ хэмээх энэ том гүрнийг задрал бутралд хүргэсэн. Харин Хятадууд ийм гарз хохирол амсахыг хүсээгүй.

Их удирдагчийн шавар дүрс хийх уралдаан

Гуанчжоу хотын сургуулийн орос хэлний багш Синь Бяо америкийн «Levi”s» жинс өмсч хувийн «Тойота» автомашин хөлөглөдөг. Харин түүний ах нь оёдлын артельтай, жинхэнэ “капиталист”. Гэсэн ч тэр хоёр Мао даргаа бурханчлан шүтдэг. Хятад улс бүх мөнгөн тэмдэгт дээрээ Мао даргынхаа хөргийг залдаг. Даргын асар том хөрөг Бээжин хотын Тяньаньмэнь-ийн талбайд өлгөөстэй бол “Их удирдагч”-ийн бунхан ямагт дараалал ихтэй. Дунд болон их, дээд сургуулийн оюутан сурагчид Мао даргын гэрээслэлд үнэнч байхаа андгайлж, харин цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд  түүний дүрсийг баримлын шавраар хэн сайн хийх вэ гэсэн уралдаан явагдана.  Хятадын хот болгонд Мао Цэдуны гэрэлт ирээдүйг тосч буй мэт гараа сунгасан хөшөө бий.

Тэнгэрийн орны эдийн засаг өсч, гадаадын хөрөнгө оруулалт энэ зүг хошуурч, сая сая  худалдаачид гээд энэ оронд тэр коммунизм ердөө л аман дээрээ үлдсэн мэт.

1976 онд Маог нас барсны дараа Хятадын Коммунист нам соёлын хувьсгалын асуудлыг авч хэлэлцжээ. Тэгээд үүнийг “гашуун алдаа” “аймшигт үсрэлт” гэхчлэн томъёолсон бөгөөд төд удалгүй ард түмэндээ хандан “Баяжигтун” хэмээн уриалсан байдаг. Энэ мэтээр түүний үйл ажиллагааны алдаа дутагдлыг дүгнэж цэгнэж байсан нь нэг бус удаа. Гэсэн хэдий ч энэ их ард түмэн Маог тахин шүтэх үзлээ хэвээр үлдээсэн юм.

-Одоо манай түшмэлүүдийн дунд хэн нь Мао даргын гэрээслэлд чин үнэнч байгаа эсэх тухай маргаан гарч л байдаг юм хэмээн Сиан хотын дэлгүүрийн эзэн Чин Ю мушилзаж байсан. Чунцина хотын намын хорооны дарга Бо Силай эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Маоизмын зарчмыг хэрэгжүүлж байгаа хэмээн мэдэгддэг байсан. Тэр, жишээ нь ядуучуудыг анхааран халамжилж, эдийн засаг дахь төрийн оролцоог хадгалахыг хичээдэг байв. Гэвч тэр баривчлагдсан, түүнийг авлигын хэргээр шийтгээд байгаа. Авлига бол  

 Мао-гийн өв гэрээслэлийг умартсан хэрэг. Мао даргын үед олон асуудал үүссэн гэдгийг Хятадын ихэнх иргэн хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ л тэд удирдагчийнхаа эр зориг, билэг цэцэн ухаанд хэзээ ч эргэлзэж байгаагүй гэлээ. 

ОХУ яалаа. 1918 онд хааныхаа гэр бүлийг хүйс тэмтэрсэн. Бууны онь харааны өөдөөс инээмсэглэх тэр балчирхан хүүхдүүдийг ч хайрлах юмгүйгээр буудан хөнөөсөн. Гэтэл Мао Цин гүрний сүүлчийн эзэн хаан Пу И-г хөнөөгөөгүй. Экс эзэн хаан засан хүмүүжүүлэх газар  есөн  жил суугаад л гарч ирсэн. Гарч ирээд тэрбээр цэцэрлэгчээр ажиллаж байсан бол түүний төрсөн ах нь нягтлан бодогчоор ажиллаж байлаа.

 Оросуудад өгөх зөвлөгөө

Тянь­аньмэнь-ийн талбай дахь бэлэг дурсгалын худалдаачин өөрийнхөө бизнесийг тодорхойлохдоо  Мао-гийн дүрс бүхий бэлэг дурсгалын зүйлийг “газрын тос шиг орлого авчирдаг” гэжээ. “Их жолоодогч”-ийн дүрс бүхий футболк европчуудын дунд тун гүйлгээтэй.

 

Орчуулагч мэргэжилтэй Ван Цюань “Хятадууд Ленинийг маш их хүндэлдэг. Тэр хүн хятадуудад хоёр “төсөл” өгсөн гэж бид ойлгодог. Тэр нь юу гэвэл нэгдүгээрт хувьсгал, хоёрдугаарт хүмүүсийг хэрхэн хөрөнгөтэй болгох талаар Эдийн засгийн шинэ эргэлтийн бодлого хэмээн тэрбээр шоглох тоглохын хоорондуур хэлсэн юм. Тэрбээр цааш нь “Та нар Ленинийхээ үзэл баримтлалыг дэлхий нийтэд түгээхийн тулд хөдөлмөрлөхөөс гадна мөнгө төлж сурах хэрэгтэй” гээд “Та нар Ленинээсээ мөнгө босгох” бэлэн боломж байна  хэмээн зөвлөсөн юм.   

Мао бол хятадуудын хувьд төрийн бодлогын дохиур саваа төдийгүй нөгөө талаасаа худалдааны марк болсон гэдэгт итгэж явдаг олон хүн байна. Мао Цэдуны үзэл санааны үр шимээр Хятад улс эдүгээ Ази Африк, Латин Америкийн олон оронд хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Филиппин, Конго, Перу, Энэтхэг болон Балбын маоист босогчид хятадаас үлэмжхэн хамааралтай. Хэрэв эдгээр улсын Засгийн газар нь хятадын эдийн засгийн нөлөө хяналтад ороод ирвэл хятадууд тэдгээр маоист партизануудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ багасгана. Балбад маоистууд хаант засаглалыг устгаж эдүгээ энэ орон Хятадын өмнө дуулгавартай болоод байгаа.

 Хятадад 1966-1976 оны хооронд өрнөсөн Соёлын хувьсгалын үеэр 20 сая хүн амь үрэгдсэн. Их удардагчийн хөрөг бүхий энгэрийн тэмдэг зүүгээгүйнхээ төлөө, эсвэл зөвхөн Мао даргын бүтээлийг унших ёстой тушаал зааврыг  зөрчсөнийхөө төлөө хорих лагерь руу илгээгдэж, “Их үсрэлт” хэмээн нэрлэгдсэн хөдөө нутаг дахь хамтралжуулалтын улмаас үй олноороо өлсгөлөнд нэрвэгдэж байв.

Гэсэн хэдий ч энэ тухай өнөөдөр хэн ч дурсан санахгүй байна. Санахыг ч хүсэхгүй. Ахмад настнууд “Мао даргын үед амьдрал хүнд хэцүү байсан. Гэхдээ тэр үед авлига хээл хахууль гэж байсангүй. Төр засаг тэтгэврийнхнийг анхаарч халамжилдаг байлаа” хэмээн ярьдаг.

Өнөөдөр Хятадын эдийн засаг бүхэлдээ хөрөнгөлөг болсон. Гэхдээ тэд оросуудын Лениний бунханг нүүлгэх үү, эсвэл энэ хэвээр нь байлгах уу гэж маргаж байгаа шиг  Мао даргынхаа  өв үзэл бодолд эргэлзэх зүйл, санаа зовохгүй байна.

 Эх сурвалж: АИФ

 

 П.Булган

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(203.194.114.57) 2015 оны 02 сарын 18

Хэнд хэрэгтэй нийтлэл вэ. Монголчуудыг биднээр мөнхийн хөрш Орос, Хятадыг шүүмжлүүлэх, цаашилбал дайсагнуулах магадгүй ирээдүйн Украйн болгох сонирхол хэнд илүү байх вэ, бас хэнд илүү ашигтай вэ. Хэвлэл мэдээллийнхэн хэдэн төгрөгөнд худалдагдчихна, хэсэг улс төрчид хэмээх нөхдүүд эрх мэдэл, эд хөрөнгийн сонирхолд хөтлөгдчихнө. Улс орэы тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гэсэн хэтийн зорилготой энэ мэт оролдлогыг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх ёстой байгууллага, албан тушаалтан нэгиыг бодох цаг үе иржээ. Монголчуудаа сэрэмжлэгтүн.

0  |  0
Mongol(182.160.44.81) 2015 оны 02 сарын 16

Bidend baxarax zuil ugui boljee

0  |  0
AN(123.121.213.133) 2015 оны 02 сарын 15

Mahaihan shig sain ch muu ch uls ornoo 40 jil udirdsan hunee gudamjnaas jagsaj garsan zerleg taldaa zaluus Tsedenbaliin hiisen buteesen,tomieolson uzel nomnol zergiig bugdiig ni haraar budaj aldar tsol hergemiig bugdiig huraaj avchihaad odoo erguuleed tsairuulah yum yariad yavj baigaa shig dampuu baij yaavch bolohgui l dee. Er ni ajil hiij yavaa hund aldaa,onoonii ali ali ni baigaa. Adaa ni baga Onoson ih baij irgeddee sainaar buusan baigaasai gedeg ni chuhal daa. Hoorhii Ts dargiin ued gudamjnii huuhed guilagchin gej baigaagui, ajilgui hun gej barga l baigaagui dee.Igej harval onoson ih biz

0  |  0
AN(123.121.213.133) 2015 оны 02 сарын 15

Mahaihan shig sain ch muu ch uls ornoo 40 jil udirdsan hunee gudamjnaas jagsaj garsan zerleg taldaa zaluus Tsedenbaliin hiisen buteesen,tomieolson uzel nomnol zergiig bugdiig ni haraar budaj aldar tsol hergemiig bugdiig huraaj avchihaad odoo erguuleed tsairuulah yum yariad yavj baigaa shig dampuu baij yaavch bolohgui l dee. Er ni ajil hiij yavaa hund aldaa,onoonii ali ali ni baigaa. Adaa ni baga Onoson ih baij irgeddee sainaar buusan baigaasai gedeg ni chuhal daa. Hoorhii Ts dargiin ued gudamjnii huuhed guilagchin gej baigaagui, ajilgui hun gej barga l baigaagui dee.Igej harval onoson ih biz

0  |  0
Shouchin(123.121.213.133) 2015 оны 02 сарын 15

Bi Mao-giin zohiol buteeliig ni unshij baigaagui ee. Yamarch baisan shuleg bichdeg, hanzaar uran goe bichdeg hun gej duulsan. Gehdee hyatadiin ard tumen Mao-g aldaa ch bii onoo ni bii. Gehdee onosonni ihee gej yaridag yum bilee.Heden arvan jiliin omnoh tomieolloor onoodor yamarch uls yavaagui ni todorhoi. Bainga aldaa onoogoo denselj onoogoo batalgaajuulan ulam togoldorjuuleh, aldaagaa yunaas bolsniig ni togtooj yaaj garah arga zamaa todorhoil baij l uls gurenii hogjil uragshildag bololtoi gej oilgoson.

0  |  0
Shouchin(123.121.213.133) 2015 оны 02 сарын 15

Bi Mao-giin zohiol buteeliig ni unshij baigaagui ee. Yamarch baisan shuleg bichdeg, hanzaar uran goe bichdeg hun gej duulsan. Gehdee hyatadiin ard tumen Mao-g aldaa ch bii onoo ni bii. Gehdee onosonni ihee gej yaridag yum bilee.Heden arvan jiliin omnoh tomieolloor onoodor yamarch uls yavaagui ni todorhoi. Bainga aldaa onoogoo denselj onoogoo batalgaajuulan ulam togoldorjuuleh, aldaagaa yunaas bolsniig ni togtooj yaaj garah arga zamaa todorhoil baij l uls gurenii hogjil uragshildag bololtoi gej oilgoson.

0  |  0
Энэ(182.160.36.30) 2015 оны 02 сарын 15

Мао бол Элбэгээ биш учраас

0  |  0
итгээ(202.126.89.176) 2015 оны 02 сарын 15

Сонирхолтой бичлэг байна, баярлалаа

0  |  0
Итгээ(202.126.89.176) 2015 оны 02 сарын 15

Сонирхолтой таериал байна, баярлалаа

0  |  0
Пүрэвжав(112.72.13.71) 2015 оны 02 сарын 15

Дорно зүгт наран мандлаа, Дундад улсад Мао дарга төрөв гээд монголчууд бас дуулдаг л байлаа.

0  |  0
Top