Европт дахиад терорист халдлагад өртлөө. Өчигдөр буюу энэ сарын 144-нд Данийн нийслэл Копенгаген хотод хоорондоо цагийн зайтай хоёр халдлага гарснаас хоёр хүн амь үрэгдэж, таван хүн гэмтэж бэртжээ.
Копенгаген хотын “Krudttonden” кафед шог зураач Ларс Вилкс “хэвлэлийн эрх чөлөө ба бурхныг гутаан доромжлох” асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байх үеэр зэвсэгт этгээд гал нээсэн байна. Халдлагын улмаас нэг хүн амь үрэгдэж, гурван цагдаа гэмтэж бэртсэн аж.
Үүнээс ердөө цагийн дараа дээрх кафегаас таван км зайтай орших жүдийн сүмд зэвсэгт этгээд гал нээж, нэг хүний амийг хөнөөн, хоёр цагдааг шархтуулжээ. Данийн цагдаа нар энэхүү хоёр халдлагыг нэг хүн эсвэл бүлэг этгээдүүд үйлдсэн байх магадлалтай гэж сэжиглэж байна. Копенгагенд гарсан халдлагын дараа Европын зөвлөлийн дарга Дональд Туск “Энэ бол эрх чөлөөний үнэт зүйлсийн нэг болох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг бурангуй террорист халдлага” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Дани дахь Францын Элчин сайд энэ халдлагыг өнгөрсөн нэгдүгээр сард Парисын сонины редакцид гарсан халдлагатай адилтгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )