“Нормандын дөрвөл буюу Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Киевийн ерөнхийлөгч Пётр Порошенко нар өнгөрсөн пүрэв гаригт Беларусын Минск хотод уулзсан юм. Энэ уулзалтаар Украинд гал зогсоох хэлэлцээрийг байгуулаад байгаа билээ.
Үүний дараа Украины ерөнхийлөгч Пётр Порошенко Засгийн газрын цэргүүддээ галаа зогсоох үүрэг өглөө. Ингэснээр “Минск-2” хэлэлцээрийн дагуу өнгөрсөн шөнөөс эхлэн сөргөлдөгч талууд Украины зүүн хязгаарт гал зогсоож байгаа юм.
Гэсэн хэдий ч Пётр Порошенко энэ гал зогсоох гэрээ зөрчигдвөл хэрхэх талаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай зөвлөлдсөн гэх мэдээлэл байна.
Хэдийгээр Укрианы зүүн хязгаарт гал зогсоохоор тохиролцсон боловч босогчдод бүслэгдсэн Дебальцево хотод байдал эргэлзээтэй хэвээр байгаа аж. Энэ үеэр Түүнчлэн Донецкийн босогчдын тэргүүн Александр Захарченко гал зогсоох гэрээ Дебальцево хотод үйлчлэхгүй гэдгийг мэдэгдээд байна. Тус хотод Киевийн Засгийн газрын армийн 8000 цэрэг бүслэлтэнд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )