Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн 73 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний төрсөн өдрийг улс даяараа тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд Хойд Солонгос улсын хувьд хамгийн том баярын нэг бөгөөд олон нийтээрээ амардаг аж.
Тиймээс өнөөдөр Пхеньяны төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байгаа ба солонгосчууд их удирдагчийнхаа төрсөн өдрийг тэмдэглэх дуулж бүжиглэж байгаа. Энэ өдрийн уламжлал болсон сүр жавхлант цэргийн парад, эх орныг магтан дуулсан дуу, бүжгийн үзүүлбэр зохион байгуулагдаж байгаагаас гадна улс орон даяар иргэдэд хүнс , багачуудад чихэр тарааж байгаа аж. Ким Чен Ир 2011 онд таалал төгссөн юм.
Сэтгэгдэл ( 0 )