Гүйлтийн спортийн алдарт тамирчин Усайн Болт 2017 онд хөнгөн атлетикаасаа гарна хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр Их Британы өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “2017 онд Лондон болох ДАШТ-ний дараа зодог тайлна” гэсэн байна. Ямайкын ойрын зайн уралдааны шилдэг од Усайн Болт нь олимпийн наадамд зургаан удаа түрүүлсэн юм. Мөн гүйлтийн 100, 200 метрийн уралдааны дэлхийн рекордийг эзэмшдэг билээ. Алтан гуталт Усайн Болт өмнө нь 2016 онд Рио Де Жанейрогийн олимпийн наадмын дараа их спортоосоо гарна хэмээн мэдээлж байсан ч ивээн тэтгэгчийн саналын дагуу энэ хугацааг сунгасан аж. Хоёр жилийн дараа зодог тайлах тэрээр Лондонгийн олимпод зөвхөн 100 метрийн төрөлд өрсөлдөх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )