Египетийн арми IS-ийн байрлалыг бөмбөгдөнө гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Учир нь христийн шашинт 21 египет иргэнийг IS-ийн хэт даврагчид цаазалсан юм. Энэхүү үйл явдал Кайрт хүчтэй цохилт болж, Египетийн ард түмэн асар ихээр бухимдсан юм. Тиймээс Египетийн онгоцууд IS зэвсэгт дайчдын Ливи дэх байршлыг бөмбөгдөнө гэдгээ мэдэгдсэн байна.
Энэ тухай Египетийн арми мэдэгдэхдээ цэргүүдээ шинэчилсэн бэлтгэлд хамруулж, шинэ зэвсэг, техник хангамжаа өсгөн ойрын хугацаанд IS бүлэглэлд маш хүчтэй цохилт өгнө гэсэн байна.
Улсынх нь 21 иргэнийг хөнөөсний дараа Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах Аль Сиси “Намайг IS бүлэглэлийн эсрэг зэвсэг барин босоход энэ хангалттай шалтгаан” гэсэн байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )