Автомашин үйлдвэрлэлээр 60 жилийн туршлагатай Мерседес компани дараачийн шинэ загвараа худалдаанд гаргахад бэлэн болов. “Mille Miblia SL” хэмээх загвар нь энэ оны дундуур зах зээлд нэвтрэх бөгөөд Ром хотод албан ёсоор танилцуулагджээ.
Өнөөдрийн автомашины чиг хандлагыг бүрэн тодорхойлох классик загвар бүхий “Mille Miblia SL” 1950-иад оны Мерседес автомашины загвараас санаа авсан байна.
Энэ машин нь Мерседесийн “AMG” цувралын нэг бөгөөд хар метал, улаан өнгөний хослолтой, спорт-бизнес хийцтэй юм. 3 литрийн багтаамж бүхий V6 хөдөлгүүртэйн дээр, 328 морины хүч бүхий хос турботой.
Хос турбо зэрэг ачаалах үед 449 морины хүч гаргах чадалтай аж. Энэхүү автомашиныг ирэх гуравдугаар сард Женевийн авто шоуны үеэр нийтэд үзүүлэх юм байна. Харин дөрөвдүгээр сарын 7-нд олон улсын зах зээлд борлуулж эхлэх аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮