Пакистаны эрх баригчид Энэтхэгийн 172 загасныг сулласан тухай мэдээлжээ. Арабын далайд загасчилж явсан энэтхэг далайчдыг Пакистаны эргийн хамгаалалтынхан хил зөрчсөн хэмээх үндэслэлээр саатуулаад байсан юм.
Үүний өмнөхөн Энэтхэгийн нэг загасчинг Карачид шүүж, хорих ял оноогоод байжээ. Пакистаны тал хэрэг явдлын тухай “Арабын далайд загас ховордсон тул загасчид зэргэлдээ орны усан хил рүү хэт орж байна. Энэ нь дайсагнах нөхцөл байдал бус аргагүй эрхэнд хийж байгаа үйлдэл” гэжээ. Энэхүү мэдэгдлийн тухай Пакистаны эргийн хамгаалалтын алба Энэтхэгийн далайчдыг суллаж, тэднийг бүртгэлжүүлэн дахин хил нэвтэрвэл хорих арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )