Дуучин Фаррелл Уильямс бяцхан хүүхдүүдэд зориулан дөрвөн ном бичих гэрээнд гарын үсэг зурлаа. Тэр энэ гэрээг “Putnam Books” хэвлэлийн газартай байгуулжээ. Фаррел өөрийн “Happy” хит дуунаас сэдэвлэн номоо зохиох ба есдүгээр сарын 22 гэхэд дуусгаж, өөрийн бүтээлээ нийтэд танилцуулахаар төлөвлөсөн байна. Энэ номонд “дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийн гэрэл зургийг багтаана” гэж Фаррел мэдэгдэв. Дуучин Фаррелийн анхны номыг 250 мянган хувь хэвлэнэ гэж “Putnam Books” хэвлэлийн газар шийдвэрлэжээ. Фаррелийн “Happy” дуу анх хүүхэлдэйн кинонд эгшиглэж байсан билээ. Дараа нь тэр дэлхий даяар алдаршиж, Грэммийн хоёр шагнал авсан төдийгүй Оскарын шагналд нэр дэвшжээ.
Сэтгэгдэл ( 0 )