ГОЛОМТ БАНК
Өнөөдөр буюу шинийн 2-нд (II.20) "Солонго" салбар 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.
Шинийн гурван, дөрөвний өдрүүдэд “Нарантуул”, “Да хүрээ”-гээс бусад бүх салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
ХААН БАНК
Хоёрдугаар сарын 19, 20-нд амарна. Хоёрдугаар сарын 21-нд "Сансар", "Үйлдвэр комбинат", “Ард”, “Бичил”, “100 айл”, “Өнөр хороолол” салбарууд 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 19-22-ныг дуустал амарна.
ХАС БАНК
Хоёрдугаар сарын 19-21-нийг дуустал амарна. Харин энэ сарын 22-нд “Ард кинотеатр”-ын салбар 11.00-17.00, “Түшиг” салбар 10.00-18.00, “Нарантуул” салбар 10.00-19.00, “Улаанбаатар их дэлгүүр” 12.00-16.00 цагийн хооронд тус тус ажиллана.
ТӨРИЙН БАНК
Өнөөдөр буюу шинийн хоёрны өдөр/II.20/ “Мөнгөн завъяа” тоцооны төв 11.00-16.00 цагт ажиллана. Харин шинийн гурванд “40 мянгат”, “13 дугаар хороолол”, “120 мянгат”, “Өнөр хороолол”, “50 мянгат”, “Баруун хүрээ” зэрэг тооцооны төвүүд 11.00-16.00 цагт ажиллана. “Занабазар”, “Бахийн өргөө”, “11 хороолол”, “Өргөө кинотеатр”, “Драгон”, “Хан-Уул” зэрэг тооцооны төвүүд энэ сарын 22-нд 11.00-16.00 цагуудад ажиллана.
КАПИТАЛ БАНК
Өнөөдөр буюу шинийн хоёрны өдөр “Төв шуудан” дахь тооцооны төв 10.00-16.00 цагт ажиллана.
Шинийн гуравны өдөр “50 мянгат”, Төв шуудан” дахь салбар 10.00-18.00 цагт ажиллана. Хороолол дахь салбар 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )