Украйны хямрал: Жагсаалын үеэр бөмбөг дэлбэрч, хоёр хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

Украйны хоёр дахь том хот болох Харькивт болсон  жагсаалын үеэр тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр хүн амь үрэгдлээ. Мөн 10 гаруй хүн гэмтэж бэртсэний дотор хоёр цагдаа байжээ.

Энэ халдлага ОХУ-ын удирдагч Виктор Януковичийн эсрэг турхирсан Киевын бослогоос хойш яг нэг жилийн дараа болж байгаа юм. Украйны аюулгүй байдлын хүчин халдлага үйлдсэн байж болзошгүй гэх дөрвөн сэжигтнийг баривчилсан хэмээн албаныхан мэдэгдлээ.

Украйнын Засгийн газар өнгөрсөн ням гарагт хуралдаж, хүнд зэвсгүүдээ хойш нь ухраахыг зөвшөөрсөн бөгөөд босогчид ирэх мягмар гаригт үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж мэдэгдээд байсан юм. Энэхүү цэрэг, зэвсгээ ухраан татах ажиллагаа Минскийн энхийн хэлэлцээр зогсох өдрөөс 5 өдрийн дараа буюу 3-р сарын 8-нд дуусах аж. Өнгөрсөн бямба гарагт Украйнын Засгийн газраас босогчидтой 191 хоригдол солилцох шийдвэр гаргасан нь Минскийн хэлэлцээрийг урагшлуулах чухал алхам болсон байна.

BBC-гийн сурвалжлагч Пол Адамс хэлэхдээ дээрх алхамууд нь хэлэлцээр бүтнэ гэсэн итгэл найдварын гэрэл асааж байгаа ч хоёр тал хэн нь ч гэнэт булаан эзэлж магадгүй гэж бие биенийгээ хэтэрхий их хардаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 02 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top