94 настай фашист офицерийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Нацист Германы дэглэмийн үед Аушвицийн хорих лагерьт эмчийн ажил хийж байсан фашист офицерийг илрүүлжээ. Түүнийг 3681 хүний үхэлд шууд буруутгасан бөгөөд өдгөө 94 настай түүнийг 15 жил хорих ялаар шийтгэж болзошгүй аж.

 Тэрбээр 1944 онд нацист Германы хорих лагерт бөөнөөр хороон хүйс тэмтрэх ажлыг гардан явуулж, ахлах эмчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ. “Билд” сонинд бичсэнээр нацист офицерийг Германы хуучны тосгоноос олж илрүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд польш нэрээр амьдарч ирсэн төдийгүй фашист дэглэм нурах үед сураггүй алга болсон офицеруудын нэгээр нэрлэгдсэн байдаг аж.

 Хуулийнхан түүнийг Германы өмнөд нутагт байх Шверн суурингаас олж илрүүлэхдээ удаан хугацаанд тагнан мөрдөх ажиллагаа явуулсан байна.

Германы эрх баригчид түүнийг 1944 оны есдүгээр сарын 15-нд өөд болсон гэж бүртгэсэн байдаг ч албан ёсоор баталгаажуулаагүй байсан гэнэ.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 02 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top