ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хил залгаа Украин оронтой дайтахгүй гэдгээ мэдэгдлээ. Түүний өгсөн ярилцлагаас үзвэл Украин улстай байлдах сонирхол Москвад үгүй бөгөөд тэднийг буруу мэдээллийн улмаас Оросыг дайсан гэж харагдуулж байгаа явдалд харамсч буйгаа мэдэгдсэн байна.
Украинчууд Оросыг эх нутагт нь цэргээ оруулан тулаан хийж байгаа тухай В.Путин “Энэ бол дайныг өдөөн хатгах сонгодог арга” гэжээ. Үүний өмнө Украины арми шинэчилсэн зэвсэг техникээр бие бүрэлдэхүүнээ хангаад байсан юм.
“Би Украинтай байлдахгүй гэж найддаг. Энэ бол зөвхөн Украин-Орос орны хоорондох асуудал биш. Гадны нөлөө их байна” хэмээн В.Путин ярив.
“Европчууд яагаад зөрчил хүсээд байна вэ. Европ тив Оросыг бүдрэхийг л хүлээж байна. Тэнд нэг ч мөргөлдөөний эсрэг үзэлтэн алга”.
Оросын төрийн тэргүүн үргэжлүүлэн ярихдаа “Минскийн гэрээ хэлэлцээг би хувьд зөвшөөрч байна. Хэрэв энэ баримт бичиг хууль ёсны дагуу хийгдвэл Орос Украинтай хөндий хүйтэн харилцаагаа сэргээх боломжтой” гэжээ. Минскт АНУ, Европ, ОХУ, Украины төлөөлөгчид уулзаж, гал зогсоох урт хугацааны санамж бичиг байгуулаад байна.
Одоо украины Дебалцевт байдал ширүүсч эхэлсэн бөгөөд Оросыг дэмжигч бүлгүүд болон Украины армийнхний хооронд тулаан өрнөж байгаа юм. Энэ нөхцөл байдлыг зогсоохын тулд Москва бүхнээ дайчилна гэж В.Путин ярилцлагынхаа үеэр дурьджээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 2 )
Угаасаа л гадныханы бодлого, хатгалгаар эхэлсэн дайн ш дээ. Тэнд том орны цэргийн штаб ажиллаж, доллар, зэр зэвсэгээр тусалж байна. Зорилго нь Украйнаар дамжуулж Оросыг сулруулах, чадвал задлах, Европт оорийн ”нутаг газартай” болж, хяналтаа тогтооход чиглэж байна. Тийм байхад ЕХ дэмжиж давхиад л, кккк.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮