Хойд Солонгос жуулчдыг хүлээж авахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Пхеньян жуулчдыг хүлээн авахаас хэсэг хугацаанд татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Учир нь эбола вирусын халдвар эх оронд нь орж ирэхээс сэргийлж хөл хорио тогтоож буй аж. Пхеньянд жил бүр зохиогддог марафон тэмцээн удахгүй эхлэх хэдий ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Хойд Солонгост орж ирж буй жуулчдын 21 хоногийн визийн хугацаанд хяналт тавьж, жуулчдыг оруулж ирэхийг түр хугацаанд зогсоожээ. Уг нь ирэх дөрөвдүгээр сарын 12-нд БНАСАУ-д гүйлтийн тэмцээн зохион байгуулахаа мэдэгдээд байсан ч эрх баригчид ийнхүү хориглосон юм.

Эбола вирусын халдвар БНАСАУ-д бүртгэгдээгүй төдийгүй хил залгаа орнуудад нь ч  тараагүй байгаа.

  Энэ тухай “Бид энэ удаа гадны гүйгчдийг эх нутагтаа хүлээн авах боломжгүй боллоо. Энэ жил Пхеньяны марафонд зөвхөн дотоодын тамирчид оролцох болно, хүлцэл өчье” хэмээн Хойд Солонгосын тал мэдэгдсэн байна.

 Дашрамд дурдахад баруун Африкт тарсан эбола вирусмын улмаас 9000 хүн хорвоог орхижээ.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top