Хонконгийн тэрбумтан ял сонсов

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Хонконгийн тэрбумтан Томас Квокт таван жилийн ял оноожээ. Тэрбээр авлига авсан нь илэрсэн тул ийнхүү шоронгийн хаалга татахаар болсон байна. Түүнийг Хонконгийн өмнөх удирдагч Сун Кун Кайд 500 сая хонконг доллар өгсөн болохыг хуулийнхан олж тогтоосон байна.

Өдгөө 93 настай тэрбумтан Квок Хонконг хотод томоохон барилга байгууламжийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тендерт ялалт байгуулсан ч тэрбээр энэхүү тендерийг авлигын замаар олж авсан нь тодорхой болсон юм. Квокийн авлигын хэрэг үүгээр дууссангүй Хонконгийн засгийн газрын гишүүн байсан Рафаель Хуйд 2005-2007 оны үед нэгэн арлыг үнэ хүргэж зарах оролдлого хийсэн байна.

Түүнд зөвхөн хорих арга хэмжээ аваад зогсохгүй 5 сая ам.долларын торгууль тавьж магадгүй гэнэ. Квокийг Азид толгой цохидог тэргүүн баячуудын нэг гэдэг. Түүний хөрөнгө нийтдээ 14 тэрбум ам.долларт эргэлддэг аж.

Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.9) 2015 оны 02 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИЪ, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top