Чехэд буутай этгээд 8 хүн хороов

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Чех улсад буутай этгээд халдлага үйлдэж 8 хүн хороожээ. Юхерский Брод хотын Дружба ресторанд үйлдэгдсэн уг халдлагыг хэн гэгч этгээд зохион байгуулсан тухай тодорхой мэдээлэл ирээгүй байна. Хотын захирагч Патрик Кунсар “Гэмт хэрэгтнийг хайж байна” гэжээ.

 Чех улсад анх удаа олон хүнийг хөнөөсөн гэмт халдлага болж буй нь энэ аж. Тус улсын дотоод хэргийн сайд Милан Чованек “Алан хядах ажиллагаа биш” хэмээн зарлажээ. Халдлага болох үеэр ресторанд 20 гаруй иргэн байсан ба буутай этгээд хамгийн түрүүнд зөөгч рүү гал нээсэн байна.

Хэрэг явдлын тухай Чехийн ерөнхий сайд Бохуслав Соботка “Манай улсад анх удаа ийм жигшүүрт хэрэг гарч байна. Гэмт этгээдийг даруй хайж олно” гэжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр буутай этгээд 60 орчим насны иргэн байжээ.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top