Аль Жазерагийн гурван сэтгүүлчийг баривчлав

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Парис хотын дээгүүр нисэгчгүй онгоц хөөрсөн тохиолдол гарч, цагдаагийнхан эдгээр онгоцыг чухам хэн удирдаж байгааг олж мэдэхээр ажилдаа орсон. Тэгвэл Францын хуулийнхан Аль Жазера сэтгүүлийн гурван сэтгүүлчийг сэжигтнээр саатуулжээ.

Тэднийг Бойс Де Боулина орчмоос баривчилсн бөгөөд хууль бусаар Парис хотын дээгүүр нисэгчгүй онгоц хөөргөсөн байх магадлалтай юм.  Баривчлагдсан Аль Жазерагийн сэтгүүлчид “Нисэгчгүй онгоцоор бичлэг хийж хотын тухай кино хийх гэж байсан” гэж тайлбарласан аж. Гэхдээ энэ үйлдэл нь олон улсын аюулгүй байдлын конвенцийг зөрчиж байна. Олон сая хүн амтай Парис хотын дээгүүр нисэгчгүй онгоц ямар ч зорилгоор хөөрсөн байж болно. Энэ нь алан хядах ажиллагаа, тагнан мөрдөх, нууц обьектуудыг судлах зэрэг олон шалтгаантай байж болзошгүй аж.

Нисэгчгүй онгоц өнгөрсөн мягмар гарагийн шөнө Парис хотын дээгүүр ниссэн юм. Францын хуулийнхан гурван сэжигтний гэм буруутайг тогтоовол нэг жил хорих ба 75 мянган еврогоор торгох хуультай ажээ.

AFP мэдээллийн агентлагт өгүүлснээр баривчлагдсан гурван иргэний хөөргөсөн нисэгчгүй онгоцууд нийтдээ гурван удаа нислэг үйлдсэн бөгөөд эхний хоёр нь кино хийх зорилготой, гурав дахь нь тагнуулын шугамаар хөөрсөн байх магадлалтай гэжээ.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top