Грект өрийн асуудал үймээн дэгдээв

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

Грекийн төр засгийн эрхэнд гарсан Сириза намын эрх баригчид өнгөрсөн сарын эхээр улсынхаа гадаад өрийн асуудлаар хатуухан мэдээллүүд хийсэн юм. Тэд Европын холбоог хэт өндөр хүү тавьж буйг шүүмжлээд, дахин Евро бүсээс өр тавихгүй гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл шинэ Грекийн иргэд жагсаал зохион байгуулж, үймээн дэгдээхэд хүрчээ. Иргэд автомашин шатааж, цагдаа нартай мөргөлдөн тэдэн рүү чулуу мод шидэлсэн байна. Германы парламент Грекийн өрийг хэрхэн барагдуулах тухай ард түмнээсээ санал асуусан нь Афины оршин суугчдад таалагдаагүй бололтой.  Хэрэв Германы санал асуулга дэмжигдвэл Грек улс дөрвөн сарын дотор өр зээлээ барагдуулах ёстой болох аж.

 Ерөнхий сайд Алексис Ципрас бүхий л хүнд хэцүү үеийг даван туулахын тулд ард түмнийг нэгдмэл байхыг уриаллаа.

Афинд болсон жагсаалд 450 гаруй иргэнийг баривчилсан бөгөөд үймээний үеэр 50 орчим иргэн гэмтэж бэртсэн байна.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top