АНУ, Их Британи Украинд цэргээ илгээнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

АНУ, Их Британийн эрх баригчид Украинд цэргийн албан хаагчдаа илгээхээр болсон байна. Мөн Канадын 75 цэргийн сургагч Киевт газардах аж.  Канадын Батлан Хамгаалахын сайд Жэсон Кэнни өнгөрсөн лхагва гарагт Украинд цэргийн тусламж үзүүлэх ажиллагаанд эх орноо төлөөлөн явах цэргүүдийг албан ёсоор үдэн гаргажээ.

“Эдгээр албан хаагчид зөвхөн техникийн талын сургалт явуулахаар Украинд очих болно” гэж Канадын сонинд бичсэн байна.  

Түүнчлэн АНУ-ын 200 гаруй цэргийн зөвлөх, Их Британийн 100 орчим бэлтгэл офицерүүд Украинд очихоор төлөвлөсөн тухай НАТО баталсан юм.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(85.171.81.143) 2015 оны 03 сарын 02

icheendee bgaa baavgaig sereelee dee ...

0  |  0
jasmin(112.72.11.104) 2015 оны 02 сарын 27

za za delhiin3r dain garah bolvoo

0  |  0
zochin(202.179.11.74) 2015 оны 02 сарын 27

za ingeed dain bolohne dee. Oros yu gej zugeer haraad suuh ve de

0  |  0
Top