Хятад улс Африкаас нэг жилийн хугацаанд зааны яс импортлохоо зогсоосон байна. Учир нь Дэлхийн байгаль хамгаалах сан өдрөөс өдөрт ховордон буй зааны тоо толгойг хамгаалахын тулд дэлхийн томоохон худалдан авагчдыг тодорхой хугацаанд зааны ясны импортоо зогсоохыг уриалжээ.
Үүний дагуу Хятад улс нэг жилийн хугацаанд Африкийн аль ч улсаас зааны соёог тусгай зөвшөөрлөөр хил нэвтрүүлэхээс татгалзсан байна. Дэлхийн байгаль хамгаалах сан ойрын хэдэн жилийн турш Африкт буй зааны тоо толгойг нарийвчлан гаргах, тэднийг өсгөж үржүүлэхэд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хятад улс нь Африкаас зааны соёо импортлодог гол орнуудын нэг юм. Гэхдээ Бээжин худалдааны хоригтоо нэг жилийн хугацаа зааж зааны тоо толгойг өсгөх, хулгайн анчдаас тэднийг хамгаалахын тулд туслахад бэлэн буйгаа мэдэгдсэн байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮