IS бүлэглэл түүхийн үнэт бүтээлүүдийг эвдэн сүйтгэв /Бичлэг/

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 27

Лалын хэт даврагч IS бүлэглэл Иракийн хойд хэсэгт байрлах түүхийн үнэт бүтээл, археологийн давтагдашгүй үзмэр, олдворуудыг эвдэн сүйтгэж байгаа бичлэг цацлаа. Ердөө тавхан минутын дотор 3000 жилийн түүхтэй Мосулын музейн үнэт үзмэрүүдийг алхаар эвдэн хэмхэлж буй тэдэнд ёс зүй бүү хэл хүний төрх байхгүй гэж Дэлхийн музейн нийгэмлэг уцаарлангүй мэдэгдсэн байна.

 Ассрианы үед хамаарах буюу манай эрины 7 дугаар зууны үеийн хөшөө дурсгалыг устгаж сүйтгэж буй IS-ийн гишүүд “Энэ шүтээнүүд мухар сүсэгтнүүдийн бэлгэдэл” хэмээн видео бичлэгийн үед ярьж байжээ.

 Энэхүү бичлэг цахим ертөнцөд тавигдсаны дараа Мосулын Археологийн нийгэмлэг музейн эд зүйлсийг эвдэн сүйтгэсэн нь үнэн гэж мэдээлсэн байна.

Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр салан тусгаарлагчид Мосулын үндэсний түүхийн номын санг тонон дээрэмдсэн байна. Тэд олон мянган жилийн түүхийн настай 10 гаруй шашин, баримтын номыг шатаан дээрэмдсэн байна. Эдгээр бүтээлүүд бүгд ЮНЕСКО-д бүртгэлтэй дахин давтагдашгүй соёлын өвүүд байжээ.

 

Т.Бат

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyuna(94.109.73.95) 2015 оны 02 сарын 28

burhan mini. yasan zerleg, hunii yosnoos gaduur uls vee.

0  |  0
Top