Зимбаб улсын ерөнхийлөгч насны баяраараа заан зоогложээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 01

Африкийн Зимбаб улсын ерөнхийлөгч Роберт Мугабе өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр 91 насныхаа төрсөн өдрийг эрх барих намын олон мянган гишүүд, дэмжигчдийн хамт тэмдэглэжээ. Виктория хүрхрээ /Victoria Falls/ ресортын тансаг зэрэглэлийн зочид буудалд болсон төрсөн өдрийн хүлээн авалтанд зааны махаар бэлтгэсэн хоолоор үйлчилж, тус бүр нь  91 кг жин татах асар том бялуунуудыг тавьсан байжээ. Төрсөн өдрийн тансаг арга хэмжээнд Роберт Мугабегийн гэр бүлийнхэн түүнд зориулан 91 бөмбөлөг агаарт хөөргөсөн бол зочид нь дуу бүжгээр бэлэг барьсан гэнэ. Харин сөрөг хүчний зүгээс  ерөнхийлөгч Роберт Мугабегийн тансаглалыг эрс шүүмжилж, тус улсын олон сая хүн ядуу амьдарч байгааг сануулсан байна. Роберт Мугабе нь 1980 онд Их Британиас тусгаар тогтносноос хойш Зимбаб улсын төрийн эрхийг барьж буй юм. Тэрээр дэлхийн хамгийн удаан төр барьж буй ерөнхийлөгч аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.245) 2015 оны 03 сарын 01

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК , АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top