Нетаняху Вашингтонд зочлов

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Израйлийн ерөнхий сайд Бенжамен Нетаняху АНУ-ын нэгдсэн улсад айлчилж байна. Түүний гол зорилго нь Тегераны цөмийн бөмбөгийг үйлдвэрлэл, атомын станцын ашиглалтын тухай гурван талт хэлэлцээрт оролцох юм. Тэрбээр ирэх мягмар гарагт Конгресст үг хэлэх бөгөөд энэ үеэр Цагаан Ордны тэргүүн Барак Обаматай улс төр, бүс нутгийн асуудлаар ярилцах юм.

 Иран улс сүүлийн үед цөмийн баяжуулалтаа сэргээж, цэрэг зэвсгийн бус эрчим хүчний зорилгоор ашиглах хүсэлтэй байгаагаа АНУ, Европын холбоонд дуулгасан юм. Гэхдээ үүний эсрэг Израйль байр сууриа илэрхийлсэн. Тиймээс Ираны цөмийн ашиглалт, сэргээлтэд Бенжамен Нетаняху өөрийн байр сууриа илэрхийлэхээр Вашингтонд газардаад байна.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top