IS барьцааны 19 иргэнийг суллав

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Лалын хэт даврагч IS бүлэглэл христийн шашинт 220 иргэнийг барьцаалаад байсан бөгөөд тэдний 19-ийг нь сулласан байна. IS бүлэглэл Сирийн хойд нутагт дайрч орон христийн шашинтай хэдэн зуун иргэнийг барьцаалж, бүгдийг нь хөнөөхөө мэдэгдээд байсан юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр сулласан иргэдийн оронд IS-д хэн нэгэн мөнгө төлсөн байж магадгүй аж.

 Зэвсэгт бүлэглэл өнгөрсөн сарын 23-нд 12 тосгодыг нэгжин христийн шашинтай иргэдийг үй олноор нь баривчилсан билээ. Барьцаалсан иргэд дунд хүүхэд, эмэгтэйчүүд дийлэнх нь байсан аж. Тэднийг Кабур мөрний ойролцоох Тал Тамир тосгоноос барьцаалсан гэнэ.

Т.Бат 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top