Оросын төр засгийн сөрөг хүчний тэргүүн Борис Немцовыг өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Моксва хотын төвд явж байхад нь буудан хөнөөсөн юм. Түүний аллагын дараа Орос даяараа үймсэн гэхэд болно. Учир нь Немцовыг Кремлээс захиалж хөнөөлгөсөн үү эсвэл барууныхан В.Путин ба сөрөг хүчний дунд чулуу хаях үйлдэл хийсэн үү гэх зэрэг таамаг их байна. Гэхдээ хэвлэлд явж буй өөр нэг мэдээлэл бол Немцовтой хамт явсан Украины загвар өмсөгч Анна Дурицкаятай хардсаны улмаас түүнийг буудсан байх магадлал өндөр ажээ.
Юутай ч Оросын улстөрийн томоохон сөрөг хүчний нэг, боловсрол өндөртэй байсан Борис Немцовыг дэмжигч 10 мянга гаруй иргэд Москвагийн төв талбайд жагсан эсэргүүцлээ илэрхийлж байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )