Австрали 43 мянган саятнаар бүл нэмжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Өнгөрсөн оны байдлаар Австрали улс 43 500 шинэ саятнаар бүл нэмсэн байна. Энэ нь тус улсын зогсолтгүй өсч буй санхүүгийн зах зээл, хувьцааны ертөнц дэх ширүүн өрсөлдөөнийг харуулж байгаа тухай “Майнин ньюс” бичжээ.

 Австралид өдгөө нэг гэр бүлийн дундаж орлого 443 500 ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь бусад оронтой харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох хэмжээгээр асар өндөрт орох үзүүлэлт ажээ.

 “Австралийн уул уурхайн салбар, технологи, шинжлэх ухаан, худалдааны чиглэлээр амжилттай ажиллаж байгаа бизнесменүүдийн үр нөлөө тус улсыг хамгийн олон саятан, тэрбумтан төрүүлэхэд хүргэж байна” хэмээн CNN аналист Ресип Рекерат ярьжээ.

Т.Бат 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top