Тикрит хотын төлөө байлдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Иракийн үндэсний армийн цэргүүд босогчдод алдаад байсан Тикритийг буцаан авахын төлөө ширүүн тэмцэж байна. Лалын хэт даврагч IS бүлэглэл Тикрит хотыг эзлэн авснаас хойш засгийн газрын хүчин 30 мянган цэрэг, цагдаагийн хүчээр хоёр өөр фронтод давшиж эхэлсэн юм. Иракийн сөнөөгч онгоцууд мөн Тикрит дэх IS-н чухал байрлалуудыг бөмбөгджээ.

 Давшилтыг Ираны Хувьсгальт гвард, Шиа намынхан удирдаж байгаа юм. Тикрит хотыг IS бүлэглэл өнгөрсөн оны зургаадугаар сард булаан авсан билээ. Тэгвэл Иракийн армийн хүч IS бүлэглэлээс Тикритийг буцаан авахын тулд хэд хэдэн фронтоор давшиж, өдгөө хотын төлөө ширүүн тэмцэл өрнөсөөр байгаа юм. Тулаалдаан Аль Дур, Аль Альам, Кадисая хот суурингуудад зэрэг явагдаж байна. Эдгээр тулаанд Иракийн арми ялалт байгуулбал зэвсэгт босогчдыг нутгаасаа гаргах эхлэлийг тавина гэж Иракийн засгийн газар мэдээлжээ.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top