Афганистаны цагдаагийн газрын 12 нэр хүндтэй өндөр албан тушаалд суудаг цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөлж байгаагаа ерөнхийлөгч Ашраф Гани мэдэгдлээ. Тэдгээр цагдаагийн дарга нар Кабул хотын 17 дүүргийн цагдаагийн газрын удирдлага байсан бөгөөд бүгд олон улсын гэмт хэрэгтнүүд, зэвсэгт дайчидтай холбоо сүлбээтэй ажиллаж байсан гэх шалтгаанаар албан тушаалаа өгсөн байна.
Өнгөрсөн есдүгээр сараас хойш ерөнхийлөгч Ашраф Гани улсад нь цэцэглээд байгаа авлигын хэргийг таслан зогсоохоо мэдэгдэж, хэд хэдэн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай ярьж байсан юм. Ерөнхийлөгч Ганигийн шийдвэрийн дараа Кабул хотод цагдаагийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Эх сурвалжуудын мэдээлснээр эдгээр цагдаагийн дарга нарыг эрүүгийн хэрэг үүрүүлэх нөхцөл бүрэлдсэн төдийгүй нэг нэгээр нь яллаж магадгүй аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮