Израйлийн ерөнхий сайд Бенжамен Нетаняху АНУ-ын Конгрессын төв ордонд мэдэгдэл хийлээ. Тэрбээр Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг бууруулж болохгүй, Иран улсад цөмийн олборлолт, ураны эрэл хайгуул, баяжуулалт хийх бүх арга замыг нээхийг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрбээр “Иран улс ураны олборолт сэргээх гэж оролдох нь Исламын энэ улс цөмийн бөмбөгийн араас хөөцөлдөх ашиг сонирхолтой байгааг харуулж байна. АНУ энэхүү оролдлогыг бүх талаар таслан зогсоох ёстой” хэмээх мэдэгдлийг хийсэн байна.
Түүний улстөрийн айлчлал өнөөдөр дуусч буй аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )