Хятад батлан хамгаалахын төсвөө 10 хувиар нэмэв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

БНХАУ-ын Батлан хамгаалах яам энэ оны төсвөө өнгөрсөн оныхоос 10 хувиар нэмэгдүүлжээ. Коммунист намын гишүүн Фу Юуны ярьснаар Хятад улс энэ онд цэрэг зэвсгийн зардлаа тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх болсон нь хэд хэдэн шалтгаантай гэв.

Хятад улс өнгөрсөн жилүүдэд армийн төсвөө үргэлж нэмэгдүүлж ирсэн юм. Одоогоор Хятад улс батлан хамгаалахдаа хамгийн их хөрөнгө төсөвлөдөг орны хоёрт бичигдэж байна. Тэдний урд АНУ ордог юм.

 Өнгөрсөн онд БНХАУ цэргийн салбарт зарцуулах хөрөнгөө 12.2 хувиар нэмэгдүүлж 130 тэрбум ам.доллар хаясан юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2016 оны батлан хамгаалахын төсвөө 585 тэрбум ам.доллар болохыг баталсан билээ.

 Хятад улс цэргийн зардалдаа ийм ихийг төсөвлөж буйгаа тайлбарлахдаа “Орчин цагийн цэрэг зэвсгийн түвшинд хүрэх” хэмээжээ. БНХАУ дэлхийн хамгийн том цэргийн бие бүрэлдэхүүнтэй хүчирхэг гүрэн юм.

  Бүс нутгийн хэмжээнд Хятад дангаараа цэргийн салбартаа ахиу хөрөнгө хаядаггүй. Тухайлбал, Энэтхэг, Японы эрх баригчид батлан хамгаалахдаа улсынхаа нийт төсвийн 30 гаруй хувийг дангаар нь зарцуулдаг юм. Өмнөд Азийн энэхүү буланд хоёр Солонгос, Япон, Хятад зэрэг томоохон гүрнүүд оршин байдаг нь тус тусдаа цэрэг армийн бодлогодоо онцгой анхаарах шаардлага бий болгодог аж.

Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.53) 2015 оны 03 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top