Ердөө 10 сартай боловч 41 паунд жинтэй энэтхэг охин олны анхаарлыг татаж байна. Түүнийг Алиая Салеем гэдэг. Аав ээж нь хүүхдээ гэдсэнд байхаас том биетэй байсан гэдгийг сэтгүүлчдэд ярьжээ. Хэвийн хэмжээнээсээ том биетэй Салеемийг диабецийн өвчтэй, цусан дахь холестрин хэт өндөр гэсэн оношийг эмч нар тавьжээ.
Алиаягийн эгч хэвийн жинтэй бөгөөд одоо хоёр настай гэхэд дүүгээсээ биеэр жижиг гэнэ. “Миний охин эгчтэйгээ тоглох дуртай. Гэхдээ хөдлөхөд төвөгтэй байдаг учир эгч нь түүнд тоглоомыг нь авч өгдөг” хэмээн охины ээж Жарханд ярьсан байна. Энэтхэг ээж Их Британийн “Сан” сонинд ярихдаа “Бид түүнд хоёр долоо хоног бүр хувцас авч өгдөгч дороо багаддаг. Түүний жин 5 сартайдаа 21 паунд байсан бол одоо 40 хол давчихсан. Цаашид ч жин нь нэмэгдэнэ гэж эмч нар ярьсан” гэжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮