Бичлэг: АНУ-ын элчин сайд руу халдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

Өчигдөр Өмнөд Солонгост суух АНУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Марк Либэрт рүү халдаж, хацрыг нь хутгаар сийчсэн хэрэг гарлаа. Либэртийг Сөүлд өдрийн хоол идэж байхад нь нэгэн этгээд гэнэт дайрч хөнөөхийг завдсан бөгөөд бие хамгаалагчид нь шуурхай ажилласны үр дүнд амь насыг нь аварчээ.

Элчин сайд Марк Либэрт өдгөө 42 настай бөгөөд Олон Улсын хууль эрх зүйч, улстөр судлаач мэргэжлээр сургууль төгссөн нэгэн юм. Халдагч этгээд түүний хацрыг иртэй хутгаар сийчэж, нэлээд хэмжээний гэмтэл учруулсан байна. Элчин сайдын нүүр, хувцас гээд энд тэндгүй цус урсчээ.

Либэртийг эмнэлэгт хүргэсний дараа цагдаагийнхан мэдээлэл хийв. Тэд “Халдагч 55 настай эрэгтэй хүн байсан, түүнийг шуурхай ажиллан баривчилсан” гэжээ. Хэрэг явдлын дараа АНУ-ын Консулын газар мэдээлэл хийж, элчин сайд Марк Либэртийн амь насанд аюулгүй гэжээ.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 03 сарын 06

Энэ бол террорист халдлага

0  |  0
bi ch mongol(103.10.20.66) 2015 оны 03 сарын 05

tiim bi mongol jinhene vneniig helsen bn

0  |  0
Би Монгол(110.18.182.15) 2015 оны 03 сарын 05

Нэг мөсөн гүйцээчихгүй. АНУ өөрийн эрх ашигтаа бодож энэ улсыг 2 хуваагаад байлгаад байгаа биз дээ. Иран , Ирак , Кувэйт , Ливи , Сири , Украин гм. бүгд АНУ-ын золиос болон үлдэж байгаа шд. Одоо бүүр давраад балай даярчлал нэрээр бүх дэлхийг захирна гээд мөрөөдчихсөн. Төрлөө ч мэдэхгүй муу хөгийн цагаачид.

0  |  0
Top