Бостон халдлага: Царнаевыг 30 гаруй үндэслэлээр буруутгаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

Өнгөрсөн 2013 онд Бостон хотын марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн алан хядагч Царнаевыг шүүх хурал үргэлжилж байна. Түүнийг хоёр жилийн өмнө хийсэн хэргийнх нь төлөө цаазаар аваачих ял төлөвлөөд байгаа тухай Бостоны шүүх мэдэгдэж байв.

Тэгвэл Царнаевын эсрэг зарга үүсгэсэн хохирогчдын талын өмгөөлөгчид “Докар Царнаев АНУ-ын ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдэгджээ. Өдгөө 21 настай түүнийг 30 гаруй үндэслэлээр буруутган шалгаж, шүүж байгаа юм.  

Энэхүү халдлага 2001 оны 9 сарын 11-нээс хойш АНУ-д үйлдэгдсэн анхны томоохон хэмжээний алан хядах ажиллагаа болж тэмдэглэгдсэн. Гурван хүн амиа алдсан ба тэр дунд найман настай хүү байсан юм. Халдлага 260 гаруй тамирчин оролцож байсан гүйлтийн талбайд 2013 оны дөрөвдүгээр сард болсон билээ.

Шүүгдэгч Царнаевыг 30 гаруй үндэслэлээр гэм буруутай гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэх бөгөөд түүнийг цаазаар аваачих магадлал өндөр гэж ВВС мэдээллээ.

Т.Бат 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top