ОХУ-ын эдийн засаг хүнд, рублийн ханш унасан нь иргэдийн амьдралд хэрхэн тусч байгаа талаар Бүх оросын олон нийтийн санаа бодлын судалгааны төвөөс гаргажээ. Энэ судалгаанд тус улсын 42 мужийн 1600 хүн хамрагдсан байна.
Оросын хамгийн хямд архи 199 рубль буюу 5,5 доллар байгаа бөгөөд энэ хэмжээний мөнгийг архинд зарцуулах боломжгүй гэсэн хариултыг судалгаанд оролцогчдын 37 хувьнь өгчээ. Өөрөөр хэлбэл орос иргэдийн гурваны нэг хувь нь 199 рублиэр архи авч чадахааргүйгээр доройтжээ. Харин 21 хувь нь 200-249 рублиэр нэг лонх архи авах боломжтой гэсэн бол 14 хувь нь л 250-300 рублийг архинд зарцуулах боломжтой гэжээ. Тэгвэл дөнгөж 9 хувь нь нэг лонх архинд 300 рублиэс илүүг зарцуулах чадавхитай гэсэн байна.
Оросуудыг хамгийн их архи хэрэглэдэг хүмүүс гэж үздэг. Гэвч дээрх судалгаагаар өөр хариулт гарчээ. Оросуудын хамгийн их хэрэглэдэг уух зүйл нь архи биш, пиво болсон байна. Судалгаанд оролцогчдын 12 хувь нь долоо хоногт нэг удаа пиво уудаг гэсэн бол 28 хувь нь сард нэг удаа гэж хариулжээ. Мөн хамгийн эрэлт хэрэгцээ бага уух зүйлээр коктэйль тодорсон бөгөөд судалгаанд оролцогчдын 80 хувь нь хэзээ ч коктэйль ууж үзээгүй гэдгээ хэлсэн байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮