Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай гүрнүүдийн хоёрдугаарт бичигддэг БНХАУ энэ онд эдийн засгийн өсөлтөө 7 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ. Асар олон тэрбумын зах зээлтэй Хятадын эдийн засаг өнгөрсөн онд 7.5 хувиар буурсан бол энэ жил тэрхүү алдагдлыг нөхөж ажиллана гэж Хятадын Коммунист намын чуулган дээр Ли Ке Гиан мэдэгдлээ.
Хятадын өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлт нь сүүлийн 24 жилд хамгийн тааруу үр дүн байсан юм. Тэгвэл БНХАУ-ын эрх баригчид эдийн засгаа буцаан эрчимжүүлэх шинэхэн төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллана гэсэн байна.
Түүнчлэн 10 сая ажлын байр шинээр бий болгон, цаашдаа ажилгүйдлийг 4.5 хувьд хүргэн бууруулах төлөвлөгөө боловсруулжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮