Өмнөд Солонгос дахь АНУ-ын элчин сайдын хацрыг хутгаар сийчсэн үйлдэл шуугиан дэгдээсэн. Энэхүү халдлагыг Өмнөд Солонгосын иргэн 55 настай Ким Ки Жон гэгч үйлдсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр БНСУ-АНУ-ын хамтарсан цэргийн ажиллагааг эсэргүүцсэний улмаас элчин сайдын нүүрийг хутгаар зүссэн гэнэ.
Харин энэхүү явдлыг Хойд Солонгосын тал сайшаан магтаж, баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэд өөрсдийн албан ёсны КСНА агентлагт АНУ-ын элчин сайд Марк Либэртийг гэмтээсэн явдал нь Пхеньяны хувьд бахархууштай явдал гэжээ.
Цагдаагийн мэдээлснээр Марк Либэрт рүү халдсан Ким Ки Жон 1999-2007 оны хооронд долоон удаа Хойд Солонгос руу зочилсон нэгэн бөгөөд магадгүй Пхеньянтай холбоотой ажилладаг гэх таамгийг дэвшүүлэхэд хүргээд байна.
CNN агентлагт бичсэнээр халдлагад өртсөн Марк Либэрт гурван өдрийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ажээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 2 )
Энэ америкчууд манай уул уурхайд шунаж биднийг бас ингэж хоёр хуваах санаатай байгаа шүү.халм ойрд л гэнэ.орос монгол л гэнэ.их олон сэдвээр хуваах гэж санаархаж байгаа.
больж америк улс орны дотоод хэрэгт хошуу дүрээд явхаар ингэдэг юм