IS бүлэглэлд элсэх америкчуудын тоо нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 06

21 настай Калифорни мужийн иргэн Сири рүү аялал жуулчлалын шугамаар очоод ISIS-т нэгдсэн. Мөн өөр нэгэн Виржиниагийн 17 настай оюутан радикал исламистуудтай холбоотой болох нь хөдлөшгүй баримтаар нотлогджээ.

Эдгээр хүмүүс өнгөрсөн лхагва гарагт баригдсан бөгөөд сүүлийн үед АНУ-ын иргэд ISIS бүлэглэлийн гишүүнээр элсэх явдал ихсэх болсныг нотолсон хэрэг юм. Тэгвэл ISIS бүлэглэлд 20 гаруй мянган гадны иргэд гишүүнээр элссэн төдийгүй Ирак, Сирид хяналтаа тогтоогоод байгаа IS бүлэглэл улам хүчирхэгжиж байгаа аж.

 Он гарснаас хойш Сирид байрлалтай IS бүлэглэлд АНУ-ын 180 иргэн нэгдэхээр очсон тухай Тагнуулын төв газрын тэргүүн Жэймс Клапер мэдэгджээ. Эдгээр хүмүүс Пентагоны тухай нууц мэдээлэл түгээдэг, зарим нэг байршил болон санхүүгийн тусламжийг IS-т өгдөг болох нь тогтоогджээ.

 АНУ-ын Тагнуулын төв газар IS бүлэглэлд нэгдсэн АНУ-ын иргэншилтэй хүмүүсийг олон нийтэд зарласан байна.

Адбула Ёосуф

 18 настай түүнийг Миннесота мужид амьдардаг нэгэн гэдгийг түүний эсрэг шүүх хуралдааны нотлох баримт бэлтгэх үеэр Тагнуулын төв газар олж мэджээ. Тэрбээр IS бүлэглэлд АНУ-ын Засгийн газрын тухай болон олон улсын нисэх буудлуудын тухай онц ноцтой нууц мэдээлэл илгээж байсан нь илэрхий болжээ.

 Шэннон Маурэн Конли

Конлигийн төлөвлөгөө бол ISIS бүлэглэлд нэгдэж, эмнэлгийн ажилтнаар очих байжээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард лалын хэт даврагсдын гишүүн байсан нь илэрсэн тул Колорадагийн дээд шүүхэд дуудагдсан юм. Түүнийг Денверийн олон улсын онгоцны буудлаас Туркт хүрч очин, тэндээс ISIS-ийн лагерт хүрэлцэн очиж, тэдний гишүүн болсныг тагнуулынхан илрүүлжээ.

 Кристофер Корнуэл

Корнуэл 20 настай бөгөөд FBI Холбооны мөрдөх товчооны удаан хугацаанд хийсэн мөрдлөгийн дүнд жихадуудтай сошиал ертөнц ашиглан холбогддог байсан гэнэ. Түүнийг Шарли Эбдо сэтгүүлийн байранд халдсан алан хядагчидтай холбоотой байсныг хуулийнхан тогтоожээ.

 Түүнчлэн, Ахмад Абоусамра, Монер Мохамад Абу Салха,  Адам Диндаач, Доналд Рэй Морган зэрэг 180 гаруй хүн байгаа юм. Тэднийг бүгдийг нь АНУ-ын хуулийнхан илрүүлж, шалгаж буй ажээ.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.101) 2015 оны 03 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨр БОЛГОХ НУУЦ номмыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
monhoo(150.129.143.114) 2015 оны 03 сарын 07

Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р

0  |  0
ISIS(180.149.78.20) 2015 оны 03 сарын 06

Zewuun garuud kkk

0  |  0
Top