Немцовыг хөнөөсөн сэжигтний суусан машин төрийн байгууллагынх байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 08

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Орос улсад улс төрийн сэдэлтэй “гутамшигт” аллагыг эцэс болгох цаг болсон гэж мэдэгдэд буй. Саяхан Москвагийн төвд болсон Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Б.Немцовыг ямар шалтгааны улмаас хөнөөсөн нь тодорхойгүй хэвээр байна. 

Хэрэг гарсны дараа Кремль Немцовын аллагыг Орост улс төрийн тогтворгүй байдал үүсгэх зорилготой өдөөн хатгалга гэж мэдэгдсэн билээ.

Гэсэн хэдий ч хэргийн зах сэжүүр зарим талаар хөвөрч эхэлсэн гэх мэдээлэл байна.  Саяхан ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга аллагад холбогдох хэд хэдэн сэжигтнийг тогтоогоод байгаа гэж мэдэгдсэн ч сэжигтнүүдтэй холбоотой нарийн мэдээллийг өгөөгүй юм.

 Үүнээс гадна хэрэг гарах үеийн хяналтын камерийн бичлэгт гарсан цайвар өнгийн форд машиныг Оросын Сангийн яамны машин байсан гэх мэдээлэл Оросын хэвлэлүүдээр цацагдаж байна.  Харин албаны хүмүүс  уг форд нь төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах зориулалттай улсын мэдлийн машин байсан гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top