Немцовын хэргийн сэжигтэн нь кавказууд

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 08

Өнгөрсөн сарын 27-нд Москва хотын төв хэсэгт  Кремлийн ойролцоо  Борис Немцовын амь насанд халдсан хэргийн хоёр сэжигтнийг баривчилжээ. Тэд бол Кавказ гаралтай Анзор Губашев, Заур Дадаев нар хэмээн   Reuters агентлаг мэдээллээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ хэргийн сэжигтнүүдийг баривчлахаа мэдэгдээд байгаа бол  Немцовын гэр бүл, найз нөхөд, сөрөг хүчнийхний зүгээс түүний үхэлд Кремлийн эрх баригчид оролцсон байж магадгүй хэмээн хардаж байгаа юм.

Урьд  нь сэтгүүлч Анна Политковская, “Forbes” сэтгүүлийн орос хувилбарыг эрхлэн гаргадаг редакцийн сэтгүүлч Паул Клебников нарыг хөнөөсөн хэрэгт мөн л кавказ гаралтай иргэдийг сэжигтнээр нэрлэж байсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top