Бээжин хүрэхээр Куала Лумпураас хөөрсөн Малайзын 239 хүнтэй “Боинг 777” онгоц өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд нислэгийн удирдлагын төвтэй холбоо тасарч, радарын дэлгэцнээс алга болсннос хойш яг нэг жил өнгөрч байна. Тэр цагаас хойш энэ онгоц ямар ч сураггүй, эрэл хайгуул хийгээд ч үр дүнгүй байна.
“МН370” нислэгийг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон хэмээн үзэж, зорчигчдыг амь үрэгдсэнд тооцоод байгаа. Сураггүй болсон онгоцонд Хятадын 152 иргэн зорчиж явсан юм.
Энэ гамшигт явдлын нэг жил тохиож байгаатай холбогдуулан Малайзад өнөөдөр /III.8/ “МН370” нислэгийн үеэр сураггүй болсон 239 хүний араас зул өргөж, залбирал үйлдэх ёслол болж байна.
Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн сайд Малайзын сураггүй болсон “МН370” нислэгийг хайх ажил цаашид ч зогсохгүй гэдгийг мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )