Борис Немцовын аллагад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Оросын сөрөг хүчний тэмцэгч Борис Немцовыг хөнөөсөн этгээд хэргээ хүлээжээ. Энэ хэрэгт цагдаа нар зургаан хүнийг сэжиглэн байцааж байсан бол Заур Дадаев гэгч э Борис Немцовыг буудсан хэрэгт холбоотой гэдгээ хүлээн зөвшөөчээ. Тэрбээр өмнө нь Оросын Аюулгүйн албанд хамт ажиллаж байжээ. Өмнө нь Чечений цагдаагийн газарт ажиллаж байсан тэрээр Оросын Дотоод хэргийн яамны батальонд дэд захирагчийн албыг арван жил хашсан байна. Албан үүргээ онц сайн биелүүлсний улмаас тэрээр “Оросын эх оронч” хэмээх алдарыг хүртэж байжээ. 

Дээр дурдсан зургаан эрэгтэйн нэг нь цагдаагийн газар ирснийхээ дараа жижиг гар бөмбөг дэлбэлж, өөрийнхөө амийг хороосон тухай хэвлэлүүд мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
p(150.129.143.184) 2015 оны 03 сарын 09

saihan jujig bn daa

0  |  0
Top