Немцовыг хөнөөсөн хэрэг илэрч эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Оросын цагдаагийн алба шуурхай ажиллаж сөрөг хүчний тэргүүн Борис Немцовыг хөнөөсөн сэжигтнүүдийг баривчилсан юм. Хуулийнхан ч тэднийг байцааж эхэлсэн бөгөөд хоёр сэжигтний тухай хэвлэлийхэн мэдээлсээр байна. Борисыг буудсан Зайур Дадаев гэгч этгээд өнгөрсөн сарын 27-ны өдөр Кремлийн ойролцоо байшингаас гэмт хэргээ үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Харин хэрэгт холбоотой өөр нэг этгээд бол Чечень гаралтай Анзор Губашев юм.

Түүнчлэн хэрэгт холбоотой гурав дахь этгээд ч баригдлаа. Харин Борисыг буудсан хэрэгт оролцосн зургаа дахь эрийг баривчлахыг өмнө Чечений Грозний хотод өөрийгөө хороосон нь илэрхий болжээ.

Түүнийг цагдаа нар баривчлахын өмнө тэрээр гренат дэлбэлж амиа егүүтгэсэн тухай Интерфакс агентлагт бичжээ.

 Немцов бол Оросын шилдэг либерал үзэлт улстөрч байв. Тэрээр 55 наслахдаа Оросын одоогийн засгийн эрх баригчдыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг байсан ба амиа алдахын өмнө Кремлийн ойролцоо найз бүсгүйнхээ хамт зугаалж явсан билээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
p(150.129.143.184) 2015 оны 03 сарын 09

saihan jujig bn daa

0  |  0
Top