Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхэлсэн IS-ийн эзлэн түрэмгийллийн эсрэг 2015 оны сүүл гэхэд 10 мянган европчууд тэмцэнэ гэж Францын ерөнхий сайд Мануэль Валлс мэдэгдлээ.
“Яг одоо 3000 Европ цэрэг, дайчид Ирак, Сирид байлдаж байна. Тэд нэгдсэн цэргийн ажиллагаа эхэлсний дараа тэдний тоо 5000-д хүрнэ. Оны сүүлч гэхэд IS-ийн эсрэг тулалдаж буй алба хаагчид 10000-д хүрнэ” хэмээн ITele телевизэд яриа өгөх үедээ Мануэль Валлс хэлжээ.
Одоогоор IS бүлэглэлийн эсрэг тулалдсан 90 цэргийн алба хаагч амиа алдсан байна.
Лалын хэт даврагч левантуудаас бүрдсэн Халифын вант улс 2014 оны зун Ирак, Сирийн нутгийг дамнан байгуулагдсан бөгөөд жихадуудын суннит үндэстнүүдээс гаралтай юм. Тэд сошиал нэтуорк буюу нийгмийн сүлжээ ашиглан өөр хоорондоо нэгдэж, залуу хөвгүүдийг энэхүү бүлэглэлдээ элсэхийг уриалан, мянга мянган төлөвшөөгүй насны хүүхдүүдээр армиа бүрдүүлсэн. Тэдний эгнээнд туршлагатай алба хаагчид, идэр насны залуус ч байдаг билээ.
Өдгөө IS бүлэглэлийн төлөө 20 гаруй мянган зэвсэгт тэмцэгч тулалдаж байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )