Египетийн шүүх 700 хүнд цаазын ял өгөв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Египетийн дээд шүүх нийт 683 хүнд холбогдох хэргийг бөөнд нь шүүн хэлэлцэж, бүгдэд нь цаазаар авах ял оноожээ. Учир нь эдгээр эрчүүд 2011 оны Египетийн хувьсгалын үеэр үймээн самуун дэгдээж, бусдыг эмх замбараагүй байдалд уруу татсан гэсэн үндэслэлээр шүүх танхимд дуудагдсан байна.

 Энэхүү үйл явдал нь Египетэд хүний эрх хэрхэн зөрчигддөг, шүүх засаглалын тогтолцоо нийтээр нь яллах жишиг ямархуу түвшинд байдгийг харууллаа гэж Олон Улсын хүний эрхийн байгууллага шүүмжлэв. Мөн 683 хүнийг цаазаар аваачих ял төлөвлөснөөс гадна 492 эрийг 25 жил хорих шийдвэр гаргасан юм. Эдгээр бүхий л хэрэгтнүүд Египетийн хувьсгалд гар бие оролцсон хэрэгт буруутгагдаад байна.

 Т.Бат 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 03 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top