Өнгөрсөн оны байдлаар Саудын Араб дэлхийн хамгийн том зэвсгийн худалдаа хийсэн орноор нэрлэгджээ. Өнөөдрийн байдлаар манай дэлхийд жил бүр 64.4 тэрбум ам.долларын зэвсгийн тээвэр худалдаа хийгдэж байна.
Тэгвэл энэхүү наймааны гол оролцон тоглогч бол Саудын Араб юм. IHS эксперт судалгааны төвийн мэдээлснээр Саудын Араб цэргийн зэр зэвсэг, агаарын сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудыг Ойрхи Дорнод, Ази Номхон далайн орноос худалдан авч импортлосон томоохон улс орноор бичигджээ.
Тайланд дурьдсанаар Саудын Арабтай адил зэвсэг худалдан авсан 65 орон бүртгэгдсэн бөгөөд Саудын Араб дангаараа нэг жилийн дотор 6.4 тэрбумын наймаа хийжээ. Үүний дараа Энэтхэг улс 5.57 тэрбум ам.доллараар бичигдсэн байна. Саудын Арабын хилийн чанадаас зэвсэг худалдан авах явдал 54 хувиар өсч, нэг жилийн дотор цэргийн зардалдаа тийм их хэмжээний хөрөнгө хаясан орнуудын тэргүүнд нэрлэгджээ.
Өнгөрсөн 2014 оны байдлаар Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд нийтдээ батлан хамгаалах салбартаа 8.6 тэрбум ам.долларын худалдан авалт хийж, баруун Европын орнуудыг гүйцсэн байна.
Тэгвэл зэвсэг хамгийн их импортлодог улсуудаар АНУ тодорчээ. Тус улс 23.7 тэрбум ам.долларын байлдааны усан онгоцуудыг бусад оронд зарсан бол ОХУ 10 тэрбумын худалдаа хийснээрээ удаах байранд оржээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 2 )
IMPORTLONO GEDEG CHIN HUDALDAJ AWAH , ZARJ BGA N EXPORT USA RUSSIA EXPORTLOGCHID SHUU DEE
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮