БНСУ дахь АНУ-ын Элчин сайд Марк Либэрт тус улсыг орхин явлаа. Хэдхэн хоногийн өмнө хутагтай этгээд түүн рүү дайрч, хацрыг нь зүсч орхисон юм. Марк Либэрт хацартаа 14 оёдол тавиулсан бөгөөд хэд хоногийн турш эмнэлэгт амарч, эмчлүүлж байгаад өнөөдөр өглөө эх орон руугаа буцжээ.
АНУ түүнийг буцаан эх оронд нь авч ирэхээр болсноо Өмнөд Солонгосын талд мэдэгдсэн юм. Элчин сайд Марк Либэртийн хацрыг зүссэн Ким Ки Жон гэгч этгээд Хойд Солонгосын талыг баримтлагч гэнэ. Тэрбээр БНСУ-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж, элчин сайд руу халдсан хэргээ хүлээгээд байгаа билээ.
Өдгөө 42 настай АНУ-ын Элчин сайд Марк Либэртийн биеийн байдал хэвийн байгаа. Түүнийг БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гён Хе эмнэлэгт байхад нь эргэж очжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮