Зааны Ясан эрэг улсын экс тэргүүн хатагтай Симон Гбагбо 20 жилийн ял сонслоо. Түүний хувьд 2010 оны сонгуулийн үеэр үймээн самууныг хүчээр тараахад гар бие оролцож, удирдлагын ард байсан гэдгийг тус улсын шүүх танхим тогтоожээ.
Өдгөө 65 настай хатагтай Гбагбо тусгаарлагдаад байна. Түүнчлэн экс тэргүүн хатагтайн нөхөр, Зааны Ясан Эрэг улсын ерөнхийлөгч асан Лаурен Гбагбо өдгөө Олон Улсын Хүний эрхийн шүүхэд дуудагдаад байгаа. Ойролцоогоор 3000 хүний үхэлд шууд буруутгагдсан гэр бүлийн хоёр эхнээсээ ялаа сонсч байна. Тус улсын экс лидер Аласане Оуттараг буулгахын тулд эдгээр хүмүүсийг турхиран үймээн самуунд уруу татсан гэх үндэслэлээр Гбагбогийн гэр бүлийг шалгаж байна.
Хэрэг явдлын дараа буюу 2011 онд тэднийг цэргүүд баривчилж, Абиджан хотод хорьсон билээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )