Европын холбооны хөгжлийн төсөлд 315 тэрбум еврог баталжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

Европын холбооны сангийн сайд 315 тэрбум еврог хөгжлийн хөтөлбөрт зарцуулах болсон гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Евро бүсийн эдийн засгийг тогтворжуулах, хүчирхэг байлгахад энэхүү хөрөнгө чамгүй дэмжлэг үзүүлнэ гэж мэргэжлийнхэн үзжээ.

Үүний өмнө Европын холбооны гишүүд заавал төсөв баталж, хөгжлийн бодлогод зарцуулах ёстойг сануулж байлаа.

“Энэ төсөл Европын холбооны эдийн засагт үүсээд байсан ирээдүйн баталгаа, тогтвортой байдлын тухай асуултанд бодит хариулт болно. Хөгжлийн бодлого алдаагүй явах ёстой” гэж Евро бүсийн эдийн засгийн комиссын дарга Пирре Московичи хэлжээ. Тус холбоо өнгөрсөн 2008 оноос хойш санхүүгийн хувьд 15-20 хувийн алдагдалтай ажиллаж байсан юм.

Дөрвөн жилийн энэхүү төсөл хөтөлбөр Европын холбооны дарга Клауде Жункерийн санаачилсан ажил юм. Тэд энэхүү хөрөнгөөр нисэх онгоцны буудал, галт тэрэг, зам тээврийн үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн үүсч болзошгүй хямралаас сэргийлэх сангийн төсөвт шингээх юм байна.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.169) 2015 оны 03 сарын 11

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top